Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүсэл

2015-02-09

1920 –иод оны эхээр үүсэж 1990-ээд он хүртэл  ажилласан /ардын хурал, хөдөлмөрчдийн хурал, ардын депутатуудын хурал / гэх мэт хурал нь хөгжлийн явцад янз бүрийн, үе шат  туулсан боловч үндсэндээ төвлөрсөн тогтолцооны бүрэлдхүүн хэсэг болж өөрөө удирдахаас төрийн эрх барих буюу төр засгийн/ орон нутаг дахь төлөөлөгчийн газар шиг/ даалгавар биелүүлэгч мэтээр ажиллаж дээрээс доош чигэлсэн босоо маягийн бүтэцтэй, бүх үйл ажиллагаа нь  дээд газрын шийдвэр, чиглэлээр явагддаг орон нутгийн бага сага асуудлыг дээш нь тавиад сууж байдаг бие даасан бүтээлч хандлагыг сулруулсан бүтэц байлаа.
Хурлууд анх үүссэн цагаасаа манай орны иргэдийн өөрсдөө сонгож байгуулсан, тэдний үндсэн эрх ашгийг төвлөрүүлж тулгууралсан төлөөлөгчдийн байгууллага байсан юм.

Хурлын байгууллагын үйл ажиллагааны агууллага хэлбэрийн өөрчлөлтийн үе шатны байдлыг авч үзвэл:
- 1931-1942 он Сумын Захиргаа
- 1942-1952 он Хөдөлмөрчдийн бага хурал
- 1952-1960 он Сумын Хөдөлмөрчдийн депутатуудын хурал
- 1960-1989 он  сумын Ардын Депутатуудын Хурал
- 1989-1992 он Ардын хурал
- 1992 оноос хойш одоог хүртэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна

Ийнхүү иргэд энэхүү төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан засгийн эрхийг барилцаж, нийгэм, төрийг удирдах хэрэгт оролцож иржээ.
Хэрэгжүүлэх чиг үүрэг, хүлээх хариуцлага, эдлэх эрх мэдлээрээ батлагаажсан Хурлын байгууллагыг улам бэхжүүлэх, өөрчлөн шинэчлэх асуудал тэр үеийнхээ шаардлагаас урган гарсан юм.

Ийм өөрчлөлт хийхэд 1988 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны 5-р бүгд хурал онцгой үүрэг гүйцэтгэсэн энэ хурлын  шийдвэрийн дагуу Ардын Их Хурлын ээлжит 6-р чуулган хуралдаж тус хуралд Айраг сумын дарга Моголцог сонгогдон оролцож  БНМАУ-ын Үндсэн  хуульд нэмэлт өөрчлөт оруулж бүх шатны Ардын депутатуудын хурлыг “Ардын хурал” болгон өөрчилж бие даасан байгууллагын хэмжээнд хүргэх өөрчлөлтийг хуульчилсаны дагуу хурал захиргааны ажил нэг гарт төвлөрч байсныг задалж гүйцэтгэх засаглалын хавсрага болж байсан  хурал нь бие даасан идвэхитэй тасралтгүй зохион байгуулах чиг үүрэг бүтэц зохион байгуулалтанд  шилжсэнээр  хурлын нэр хүнд, зорилт, зорилго нь өөрчлөгдөн шинэчлэгдэж эхэлсэн юм.

Энэ шинэчлэлтийн дагуу 1990 оны эхээр сумын Ардын хурал түүний гүйцэтгэх захиргаа нь тухайн үеийхээ хөдөө аж ахуйн нэгдлийн даргын  үүрэгт ажлын хавсрага байхаа больж  бие даасан орон тоогоор  сумын дарга ажиллаж эхэлсэн бөгөөд тэр үедээ  сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга гэсэн албан тушаал бий болсон боловч  мөн л нутгийн өөрийн удирдлагын байгууллагын чиг үүрэг гүйцэтгэн захирамжлах байгууллагын чиг үүрэг нэг хүний гарт төвлөрсөөр байсан байна.

Харин энэ үед сумын Ардын хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын  албан тушаал шинээр бий болсоноор сумын Ардын хурлын Гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргын  ажил үүргээс   нилээд зааг ялгаатай болж  төрийн эрх барих байгууллага болон гүйцэтгэн захирамжлах байгууллагын чиг үүрэг статус зарчмын ялгаанууд бий болж эхэлсэн байна.

Энэ үеээс эхлэн нутгийн өөрийн удирдлагын байгууллагын  үүрэг роль нэмэгдэж бие даасан чиг үүрэг статустай болж ирсэн бөгөөд энэ байгууллагы анхны  орон тооны нарийн бичгийн даргаар  1992.09.18-наас Б.Рандалдаваа  сонгогдон томилогдсон бөгөөд шинэ тутам байгуулагдсан нутгийн өөрийн удирдлагын байгууллагын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх, шинэ байгууллагын  үйл ажиллагааг  төлөвшүүлэхэд бүхий л анхаарлаа чиглүүлж  ажилласан байна.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 1992 оны 23 дугаар тогтоолын дагуу орон нутгийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хурлыг шинэчлэн байгуулах, сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан, багийн ИНХ-уудыг хуралдуулж хурлын тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх ажлууд 1992 оны 9 дүгээр сард явагдаж  сумын ИТХ-д баг бүрээс 5 төлөөлөгч буюу нийт 20 төлөөлөгч сонгогдон сумын  анхны ИТХ-ыг бүрдүүлэн ажилд нь оруулсан билээ.

Сумын төв хөдөөгийн нийт багуудын ИНХурлуудаар  сумын хурлын төлөөлөгч сонгохын зэрэгцээ багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн дарга, багийн Засаг дарга нарыг  хамтад нь сонгох сонгууль явагдаж  Нард багийн анхны Засаг даргаар Ш.Жаргалсайхан, БИНХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ц.ЭнхОчир, СайнУс багийн  анхны Засаг даргаар Д.Сайнбаяр, БИНХ-ын Тэргүүлэгчдийн дараар Б.Жамбал, Нүдэн багийн анхны Засаг даргаар Т.Бямбацогт, БИНХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ч.Сүхбаатар,  Цагаандөрвөлж багийн анхны Засаг даргаар З.Ганболд, БИНХ-ын Тэргүүлэгчдийн даргаар О.Хаданчулуу нарыг сонгосон байна.

Энэ сонгуулийн онцлог нь сумын ИТХ-ыг шууд бус төлөөллийн сонгуулийн зарчмаар байгуулсан  бөгөөд эхлээд багийн Иргэдийн Нийтийн хурлаас сумын хурлын төлөөлөгчийг, сумын ИТХурлаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг тус тус нууцаар санал хурааж журмаар сонгож  бүрдүүлсэн билээ

Сумын ИТХ-ын анхдугаар  хуралдаанаар сумын хурлын тэргүүлэгчдэд 5 хүний нэр дэвшүүлэн Ш.Жаргалсайхан, Л.Буяндэлгэр, Н.Шагдар, С.Цолмон, Ц.Түвшиндэлгэр нарыг сонгон ИТХ-ын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар С.Цолмон, орон тооны нарийн бичгийн даргаар Б.Рандалдаваа нарыг сонгон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр Д.Болд, Б.Рандалдаваа, Т.Оюунбанзрагч нарыг олонхийн саналаар нууц санал хураалтаар сонгосон байна.

Мөн энэ хурлаар сумын засаг даргад Дамбачоймболын Болдын нэрийг дэвшүүлж аймгийн Засаг даргад өргөн мэдүүлж батлуулсан юм.

Энэ үед сумын хурлын дарга нь сонгуульт үүргээ хэрэгжүүлэх товолсон хугацаа заадаггүй байсан тул 1994-1996 онуудад Хөвсгөл сумын харъяат уулын үйлдвэрийн инжнер, боловсон хүчний эрхлэгч Л.Батмөнх сонгогдон ажиллаж байжээ.

Нутгийн өөрийн удирдлагын  байгууллагын шинэ тогтолцоо бүрэлдэн  бий болсон эхний жилүүдэд  сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг багийн иргэдийн нийтийн хурлуудаас жил бүр  шууд нэр дэвшүүлэн  сонгож байсан тогтолцоог өөрчилж1996 оноос орон нутгийн сонгуулийн хуулинд шинэчилсэн найруулга орсоноор  сумын хурлын  төлөөлөгчийг тойргуудад нэр дэвшүүлэн сонгодог тогтолцоонд шилжиж тус суманд 20 тойрог байгуулагдан уг тойргуудад тэр үеийн улс төрийн нам эвслүүдээс нэр дэвшүүлэн Б.Чимидготов, У.Гантогтох, Л.Содномдорж, С.Даваасүрэн, Ш.Жаргалсайхан, Д.Бямбацогт, Ж.Тогтохбазар, Д.Болд, О.Хаданчулуу, Б.Рандалдаваа, Ш.Жаргал, У.Ёндон нарын 12 хүнийг МАХНамаас, Б.Сумъяа, Ц.Түвшиндэлгэр, Г.Эрхэмбаатар, С.Намжилсүрэн, М.Пүрэвжав, Д.Дүгэрсүрэн, Г.Очирбат, Н.Оюунгэрэл нарын 8 хүнийг Ардчилсан холбоо эвслээс сонгож сумын хурал бүрэлдсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  шинэчилсэн найруулга хийгдсэнээр 1996 оноос сумын ИТХ-ын Тэргүлэгчдийн дарга   орон тооны, нарийн бичгийн дарга нь орон тооны бус  байх тогтолцоонд шилжсэнээр анхны орон тооны даргаар  Б.Рандалдаваа сонгогдож томилогдон ажиллаж эхэлсэн байна

2000 онд явагдсан орон нутгийн хурлыг сонгох 3 дахь удаагийн сонгуулиар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр  сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдхүүнийг авч үзвэл  МАХН-аас нэр дэвшигч Ж.Тогтохбазар, Г.Гантөмөр, Л.Буяндэлгэр, Б.Жамбал, С.Лхагвасүрэн, Д.Пүрэвдорж, Д.Бямбацогт, Л.Мөнхжаргал, Б.Рандалдаваа, У.Ёндон, Г.Цэцэгмаа, У.Гантогтох, Н.Дашням, Ж.Эрдэнэбилэг,Д.Цэдэвсүрэн нарын15, Ардчилсан намаас нэр дэвшигч  Г.Эрдэнэбаатар, Д.Баяраа, Л.Төмөрбаатар нарын 3, бие даан нэр дэвшигч Р.Сүхбаатар, Г.Ганбатар нарын  2 төлөөлөгчийн бүрэлдхүүнтэйгээр  ИТХурал бүрэлдэн бий болсон байна.

2004 онд явагдсан орон нутгийн хурлыг сонгох 4 дэх удаагийн сонгуулиар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр  сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдхүүнийг авч үзвэл Н.БатЭрдэнэ, Н.Мядагмаа, Б.Рандалдаваа, Л.Буяндэлгэр, Х.Байгалмаа, Л.Оюунсайхан, Д.Алтанцэцэг, Н.Гантуяа, Л.Мөнхжаргал, Л.Содномдорж, Д.Дүгэрсүрэн, С.Тунгалаг, У.Ёндон, Л.Мөнхүү, С.Батмөнх, О.БатЭрдэнэ, Г.Цогбадрах,А.Оюунчимэг нарын 18 төлөөлөгч МАХН-аас  сонгогдож Г.Эрдэнэбаатар, Л.Лхагва нарын 2 төлөөлөгч Ардчилсан холбоо эвслээс  сонгогдон сумын хурлыг  бүрдүүлсэн  юм.

Энэ хугацаанд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулианд өөрчлөлт орж сумын ИТХ 20 төлөөлөгчтэй байсныг 21 төлөөлөгчтэй болгон өөрчилсөн. Түүний дагуу  2008 онд явагдсан орон нутгийн хурлыг сонгох 5 дахь  удаагийн сонгуулиар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр  сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдхүүнийг авч үзвэл  Б.Алдармаа, Н.Баяр, Л.Оюунсайхан,Д.Алтанцэцэг, Л.Мөнхүү, У.Гантогтох, Л.Мөнхжаргал, Б.Рандалдаваа, Б.Даримаасүрэн, Ж.Эрдэнэбилэг нарын 10 төлөөлөгч МАХНамаас, Ч.Дэлгэрсуурь, Э.БархасОд, Г.Ренчиндорж, Т.Төмөрхуяг, Д.Баяраа, Р.Буд, Ж.Оюунтуяа, Б.Баяраа, Н.Тогоо, Л.Алтанцэцэг,   Б.Туулайхүү нарын 11 төлөөлөгч Ардчилсан намаас  сонгогдон  бүрэн эрх нч зөвшөөрөгдөж нутгийн удирдлагд анх удаа сумын ИТХурал дахь  Ардчилсан намын бүлэг  олонхи болсон байна.

2012 онд явагдасан 6 дахь удаагийн сонгуулиаас өмнө Орон нутгийн сонгуулийн тухай хуулианд өөрчлөлт орж нэр дэвшигч, намын 2-ын аль алинд нь санлаа өгдөг болж нийт төлөлөөгчдийн 3-ны 2 хувь нь тойрогт нэр дэвшин сонгогдох, 3-ны 1 хувь намын төлөө өгсөн санлаар намын жагсаалтаар гарах тухай хувилбарыг хуульчлаж өгсөний дагуу сонгууль явагдсан.

Сумын ИТХ-ын 2012 оны 6 дахь удаагийн сонгуулиар Ардчилсан намаас Ч.Дэлгэрсуурь, Э.Бархас-Од, Б.Цог-Юүрэн, Г.Рэнчиндорж, Т.Төмөрхуяг, Н.Оюунсүрэн, Ч.Баярмөнх, Г.Очирбат, Н.Батжаргал, Б.Туулайхүү, Ц.Батдэлгэр, Д.Түмэнжаргал, Л.Лхагва, Д.Баяраа, Г.Ганбаатар,Х.Өлзийат Б.Түвшинжаргал нарын 17 төлөөлөгч, Ардын намаас Ц.Батсайхан, Г.Гантөмөр, Л.Оюунсайхан нарын 3 төлөлөгч, Монгол Ардын хувьсгалт намаас Б.Баясах нар сонгогдон ИТХ-ын 21 төлөөлөгчийг бүрдүүлэн Ардчилсан намын бүлэг олонх болсон.

Ийнхүү нутгийн өөрийн удирдлагын байгууллагын шинэхэн түүх  эхэлсэнээс эхлэн  өөрийн гэсэн байр суурь, бие даасан хандлагатай орон нутгийн иргэд олон түмэнд танигдаж мэдрэгдсэн нөлөөтэй, төсөв хөрөнгөтэй нутгийн уирдлагын нэг субект болон хөгжиж  ирлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%