Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Сумын танилцуулга

2015-10-07

Сайншанд сумаас баруун хойш 124 км, Улаанбаатар хотоос Зүүн урагш 330 км-т төмөр замын дагуу байладаг. Тус сум нь Ардын хувьсгалын өмнө Сэцэнхан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу нутаг бөгөөд 19З7 оны өмнө Бага Нардын хийд, Нүдэнгийн гандан хийд, Хонгорын сайн усны хурал, Бударын хурал зэрэг 2 хийд 2 хурал, 8 жастай байжээ. Айраг сум нь анх 1927 онд 8 аравт, 130 өрх 600 хүн амтай байгуулагдсан бол 1959 онд 23? өрх,61? гишүүнтэй. 3900 толгой малтай, 98,3 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй хөдөө аж ахуйн “ОЧ" нэгдэл байгуулагдаж байсан юм. Тус нэгдэл 1989 оны байдлаар 900 орчим гишүүнтэй, 70000 малтай, 10 сая төгрөгийн хөрөнгөтэй, орлогынхоо 55-60 хувийг гишүүдийнхээ хөдөлмөрийн хөлсөндолгодог байжээ.  
“Оч” нэгдэлээс БНМАУ-ын аварга малчин Д.Дэмбэрэл, Г.Гэндэнжамц,Ц.Цэндбаяр, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн  Г.Балдан. И.Шаравдавга, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт малчин Б.Чойдор нарын олон алдартан сайчууд төрсөн байдаг. 1991 онд хөдөө аж ахуйн нэгдлийг хувьчилснаар 1996-1999 онд “Талын оч” ХХК, 1999 оноос “Талын оч" хоршоо болон өөрчлөгдөн ажиллаж байна. Тус сумаас нам төрийн нийгэмийн зүтгэлтэн Ө.Пүлжин, МЗЭ-ийн болон Сэр-одийн нэрэмжит шагналтан зохиолч Б,Төмөрпүрэв, МУ-ын Хүний Гавьяат эмч С.Жанцанхорлоо нар төрөн гарсан. Ө.Пүлжин, С.Жанцанхорлоо нар Алтанширээ сумын харьяат Хөгжмийн зохиолч Б.Ганболд, АА-ийн Хурандаа Ц.Дуламхүү, НАХЯ-ны хурандаа С.Цэрэннадмид.

Одоогийн байдлаар Айраг сум нь 4 багтай 3599 хүн амтай 744000 км/ам нутагтай, 1028 өрх, түүнээс 231 малчин, 67000 малтай. Сумын төв нь Цагаандөрвөлж, Төсвийн 7 байгууллага,төрийн өмчит З нэгж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуй 7, патентаар үйл ажиллагаа явуулдаг 47, Газар нутгийн ихэнхэд жоншны илэрцтэй тул уул уурхай хөгжсөн учир жоншны ашиглалтын лиценцтэй 62 нэгж компани, хайгуулийн 62 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Тус суманд 320 хүүхдийн суудалтай ЕБСургууль, 50 ортой дотуур байр, 15 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг. Төвийн эрчим хүчинд холбогдсон, үүрэн телефоны үйлчилгээ нэвтэрсэн. Нийслэл болон аймгийн төвтэйгөө төмөр зам,авто засмал замаар холбогдсон томоохон сум юм.
Энэ сумын нутагт Хэцүү тээгийн агуй, Бага нардын хад,Баруун цагаан дэлийн агуй, Нүдэнгийн хонхор, Бага тээгийн уул гэх мэт сонирхол татсан олон газар байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%