Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 115

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ХАЛЗ ХАРВАА, ШАГАЙН НААДГАЙ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-11-26 58
Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол Улс тунхагласны 101 жилийн ойн хүрээнд өв соёлоороо бахархах, сурталчлан таниулах зорилгоор " Халз харваа, шагайн наадгайн" тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээн Халз харваа, шагай хамах, морь уралдуулах гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө. ✅Халз харваа: 1️⃣ Цагаандөрвөлж баг-Н.Бат-Эрдэнэ 2️⃣Цагаандөрвөлж баг-Б.Хатанбаатар 3️⃣Гутгаар байр: Сайн ус баг -Б.Мөнхбаяр ✅ Морь уралдуулах: 1️⃣Ш.Хишигт 2️⃣Б.Идэрхүү 3️⃣М.Бат-Оргил 4️⃣Б.Ананд ✅Шагай хамах-насны ангилал: 1️⃣Э.Хүслэнт 2️⃣Б.Одончимэг 3️⃣ Б.Цэцэнхүү ✅Шагай хамах-Насанд хүрэгчид: 1️⃣Сайн ус баг-Ё.Баасанхүү 2️⃣ Цагаандөрвөл баг-Н.Бат-Эрдэнэ 3️⃣Сайн ус баг- А.Жаргалбаяр 🇲🇳Амжилттай оролцсон та бүхэндээ баяр хүргэж, талархал илэрхийлье🇲🇳

✅✅АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-10-01 57
🖊ОУ-ын ахмадын өдрийг тохиолдуулан “Ахмадын баярын өдрөөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Ахмадын хорооноос хамтран ахмадуудад хүндэтгэл үзүүлэн баярын хурал зохион байгуулан шагнаж урамшууллаа. 🇲🇳 Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө залуу нас, оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ харамгүй зориулж ирсэн ахмад буурлууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын ерөөлийг өргөн дэвшүүлье!

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-09-30 68
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, газар зохион байгуулалт, төрийн өмчийн ашиглалт, хоршоог хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, болон журмын хэрэгжилтийг хангах, ил тод, үр дүнтэй байдалд хяналт тавих, зөрчил дутагдлыг илрүүлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хороод чиг үүргийн дагуу дараах чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. 📌Төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр: Улс, аймаг болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт; Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажил, үйлчилгээ; 📌Газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр: Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт; 📌Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны чиглэлээр: Зээлийн олголтын журам, сонгон шалгаруулалтын ил тод байдал; Зээлийн зориулалтын дагуу зарцуулалт, эргэн төлөлт; Аж ахуйн нэгж, иргэдийн хүлээсэн үүргийн биелэлт; Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.
khural.mn

Айраг сумын ИТХ-ын төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг нээлттэй ил тод танилцуулж байна.

2025-08-25 136
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаас гарсан чиглэлийн дагуу Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны жилийн эцсийн тайлан болон 2025 оны хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг иргэд та бүхэнд нээлттэй ил тод танилцуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10110
8386 / 83%
1063 / 11%
317 / 3%
344 / 3%