Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

⛄️⛄️ "ЭРҮҮЛ АГААР-2024" МӨСНИЙ БАЯР⛄️⛄️

2024-01-14

МУ-ын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ЭРҮҮЛ АГААР-2024" мөсний баярын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд ААНБ, иргэдээс нийт 7 баг оролцсоноос ⛄️ГТУА 23-р ангийн "Fire"баг Тэргүүн байр ☃️Дэд станц, Хүүхдийн цэцэрлэгийн хамтарсан "Мөсөн чихэр" баг Дэд байр ⛄️ЕБС -"Пороро ба түүний нөхөд" баг Гутгаар байр ❄️Хүүхдүүдийн дунд зохион байгуулсан мөсний шагайн наадаанд - 7-12 насны ангилалд Х.Авиддарь тэргүүн байр, Г.Ганхүү 2-р байр, - 13-18 насны ангилалд Н.Энэрэл тэргүүн байр, С.Тамир 2-р байр ❄️Хөгжөөн дэмжигчдийн дундаас үндэсний хувцсаар гоёсон эмэгтэй П.Оюунцэцэг, эрэгтэй А.Золбаяр нар тус тус шалгарлаа. ❄️"Сондор дэлгүүр" А.Золбаярын гэр бүлээс ивээн тэтгэж үзэгчдийн дунд хөгжөөнт, тоглоом уралдааныг зохион байгууллаа. Уралдаан тэмцээнд оролцсон нийт иргэд, хүүхэд багачууддаа халуун талархал дэвшүүлье. 🇲🇳Сумын ИТХ, ЗДТГ🇲🇳

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%