Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2024-01-13

БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-нд үндсэн хуулийг баталжээ. Энэ Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улсад нэг танхимтай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий олон намын тогтолцоотой Бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан юм.
1992 оны энэ өдөр шинэ Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур үнэт зүйлсийг баталгаажуулж өгсөн нь манай улсын өнөөгийн болон цаашдын хөгжлийн ирээдүйг тодорхойлж өгсөн юм.
Үндсэн хуулийн энэ өдөр бол туурга тусгаар эх орондоо эрх чөлөөт эзэн нь байж үндэсний түүх соёл, уламжлалаа хадгалж, бахархах өдөр юм. Үндсэн хуулиа иргэн бүр танин мэдэж Үндсэн хуулиараа хамгаалуулах, эрх зүйт нийгэм, шударга төрийн тогтолцоог бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал билээ.
Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%