Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 100

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулийн зохицуулалтуудаас хүргэж байна.

2024-01-05 174
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулийн зохицуулалтуудаас хүргэж байна.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000₮ болсонтой холбогдуулан 0-3 настай хүүхэдтэй даатгуулагч эхийн шимтгэл төлөлтийн хэмжээний талаарх мэдээлэл.

2024-01-03 297
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000₮ болсонтой холбогдуулан 0-3 настай хүүхэдтэй даатгуулагч эхийн шимтгэл төлөлтийн хэмжээний талаарх мэдээлэл.

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “САНТА ЧЕЛЛЕНЖ” аяныг энэ жил сумын Улаан загалмайн анхан шатны хороо, Насан туршийн суралцахуйн нэгжтэй хамтран зохион байгууллаа.

2023-12-28 238
Энэхүү аянд нэгдэж оролцсон сумын Залуучуудын холбоо. аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч С.Ганбаатар, сумын ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Амгаланбаатар, сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Наранболдын гэр бүл, 4-р багийн иргэн Д.Ханатын гэр бүл, 3-р багийн иргэн, О.Байгалын гэр бүл, үр хүүхдүүд, Айраг сумын уугуул, Оюуны спортын менежментийн байгууллагын захирал Б.Болортуяа, ЕБС-ийн үйлчлэгч Д.Отгонжаргал нартаа халуу9н талархал илэрхийлж сайн сайхныг хүсье. САЙН ҮЙЛС БҮХЭН ТҮГЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. “САНТА ЧЕЛЛЕНЖ”-ийн хүрээнд бэлэн бэлэг 34 ширхэг, бэлэн мөнгө 1,100,000 мянган төгрөг ирсэнийг 105 бэлэг авч нийт 139 бэлгийг дотуур байранд амьдардаг малчдын хүүхдүүд болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд тарааж баярлууллаа🎁🎁🎁

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ.

2023-12-15 161
_______________________________________ Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 13 дугаар хуралдаан 2023.12.15-ны өдрийн 09:00 цагт 57.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

🏕🏕"САНТА ЧЕЛЛЕНЖ" АЯН🎄🎄 ------------------------------------------------------------------------

2023-12-05 173
Сумын Улаан Загалмайн анхан шатны хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "САНТА ЧЕЛЛЕНЖ" аяныг энэ жил сумын "Насан туршийн суралцахуйн нэгж"-тэй хамтран зохион байгуулж байна. 💝🎄 🎁Аяны хүрээнд ирсэн бэлгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэж баярлуулах болно.♥️🎄 🎁Та бүхнийг аянд нэгдэхийг уриалж байна. 🤗🎄 АЙРАГ СУМЫН УЗАШХ НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН НЭГЖ

📢Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ📢

2023-12-03 154
2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга үргэлжлэн шуурч зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна. Иймд иргэд та бүхэн 👇👇👇 - Мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг сайтар дагаж мөрдөх, - Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, - Малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх, мал хариулахдаа дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгсэл, холбооны найдвартай байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна. - Авто замд хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдаж болзошгүй тул хот хоорондын болон орон нутгийн баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчих тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна. ‼️ ‼️ ‼️ Яаралтай үед холбоо барих утасны дугаар: ___________________________________ Дорноговь аймгийн Онцгой байдлын газар 7052101, 86330105, Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэс 70527101, 86170105 Айраг сум дахь Гал түймэр унтраах, Аврах 23-р анги 86760105

Уриалга

2023-12-02 153
🖋Айраг сумаар овоглосон уугуул, суугуул, ажиллаж амьдарч байсан иргэд, тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагуудыг дараах УРИАЛГАД нэгдэхийг хүсье.

🇲🇳🇲🇳 МЭДЭЭЛЭЛ🇲🇳🇲🇳

2023-11-26 141
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор 3 үе шаттайгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 🖊Тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 7 шатарчин оюун ухаанаа уралдуулан амжилттай оролцож шилдгүүдээ тодрууллаа. Үүнд: Эрэгтэй: 🥇Ц.Бизьяа 🥈Г.Нэргүйбаатар 🥉Б.Амгаланбаатар Эмэгтэй: 🥇Б.Дүүрэнбилэг 🥈Ц.Батсайхан 🥉Г.Буян нар эхний байр эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 🎉Тэмцээнд оролцсон нийт иргэддээ халуун ТАЛАРХАЛ дэвшүүлье. СУМЫН ИТХ

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН “ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА _______________________________________________________________

2023-11-11 207
Эрхэлсэн ажилдаа идэвх санаачилгатай хандаж сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа ЗДТГ-ын жолооч А.Амаржаргал, хувиараа бизнес эрхлэгч, үсчин Ч.Сайнзаяа нарыг аймгийн ИТХ-ын даргын “Өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа. Цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

✅АЙМГИЙН ИТХ-ЫН "ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ИРГЭДИЙН ОРОЛЦОО" ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ АЙРАГ СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-11-11 225
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллах зорилгоор "Орон нутгийн хөгжилд Иргэдийн оролцоо" төлөөлөгчийн өдөрлөгийг өнөөдөр /2023.11.11/ Айраг суманд зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд: 📌Аймгийн ИТХ-аас баталсан бодлого, шийдвэрийг танилцуулах᠋; 📌Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын мэдээлэл; 📌Орон нутагт хийгдэж байгаа цаг үеийн ажлын явц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг ажлын талаарх мэдээлэл; 📌Сумын ИТХ-ын дотоод үйл ажиллагаанд зөвлөн туслах; 📌Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. ✅Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн 13 байгууллага болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

МАРГААШ ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР Охидоо хайрлая, хүндэлье, ойлгоё

2023-10-10 140
✅Багш ба охид Охидын санаа бодлыг анхааран сонсдог байгаасай Охидыг ялгаварлан харьцдаггүй байгаасай Охидод гарч байгаа эерэг өөрчлөлтийг цаг тухай бүрд нь харж урам өгдөг байгаасай Бусдын өмнө охидыг буруутгадаггүй байгаасай ✅Эцэг, эх, асран хамгаалагчид ба охид Биднийг ойлгож, хүндэтгэж харьцдаг байгаасай Бидэнд цаг гарган сонсож, хүсэл мөрөөдлийн минь талаар ярилцдаг байгаасай Бидэнд урам өгч дэмждэг байгаасай ✅Охид ба үе тэнгийнхэн Охид бүр амьдрал, сурлагын амжилт, үзэл бодлын зөрүүтэй байдлаас болж биесээ ялгаварлан гадуурхдаггүй, дээрэлхдэггүй байгаасай Охид бие биедээ сөргөөр нөлөөлдөггүй байгаасай Бидэнд томчууд зөв үлгэр дуурайлалтай байгаасай Цахим орчинд бие биесээ гадуурхдаггүй байгаасай ✅Асуудлыг хэрхэн шийдэх вэ? Охидынхоо мөрөөдлийг сонсоорой Охидтойгоо ярилцаарай Тэдний ахиц дэвшил бүрийг нь хараад урам өгөөрэй Тэдэнд итгэл найдвар төрүүлээрэй Тэднийг бусадтай бүү харьцуулаарай Охиддоо нөхөрлөл, хүндлэлийн чухлыг ойлгуулаарай

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ-ТӨСӨВЛӨЛТ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2023-09-20 129
/2023.09.20/ Нэгдсэн Үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Үр дүнд суурилсан удирдлага” сургалтад аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны нийт 120 албан хаагч хамрагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9025
7393 / 82%
1014 / 11%
293 / 3%
325 / 4%