Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 115

📣📣 "ИРГЭДЭЭ СОНСЪЁ"-2025 АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД

2025-04-15 86
➡️НОТАРИАТ ➡️ГАЗРЫН КАДАСТРЫН ХЭМЖИЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЗДТГ-ЫН ИРГЭНИЙ ТАНХИМД ҮЗҮҮЛЖ БАЙНА. ➡️Холбогдох мэдээллийг Газрын даамал Т.Золбоо 📞95 060719 Нотариатын үйлчилгээг 📞99936782 утаснаас лавлана уу

Сайн ус, Нүдэн, Цагаандөрвөлж багуудын "Багийн Иргэдийн Нийтийн Хурал" зохион байгуулагдлаа.

2025-04-01 97
📍03 дугаар сарын 27, 28, 31-ны өдрүүдэд Сайн ус, Нүдэн, Цагаандөрвөлж багуудын ”Багийн Иргэдийн Нийтийн хурал" зохион байгуулагдаж багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг сонголоо. ✅Нүдэн багийн Засаг даргаар Баярсайханы Батбаяр, ✅Сайн-Ус багийн Засаг даргаар Түмэнбаярын Төмөрхуяг, ✅Цагаандөрвөлж багийн Засаг даргаар Энхтөрийн Оюунсүрэн нар тус тус сонгогдлоо. 📍Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар 🧷Нүдэн багаас Д.Мөнх-Эрдэнэ 🧷 Сайн ус багаас Ц.Өлзийсүрэн 🧷Цагаандөрвөлж багаас Б.Туулайхүү 📍Хуралд Нүдэн багийн 64 айл өрхийн 83 иргэн, Сайн ус багийн 67 айл өрхийн 127 иргэн, Цагаандөрвөлж багийн 149 айл өрхийн 153 иргэний төлөөлөл оролцлоо. АЙРАГ СУМЫН ИТХ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2025-03-31 117
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 80,0 хувийн хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай. 2.Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай. 3. Сумын сонгуулийн хороо байгуулах тухай. 4.Хоршоо хөгжүүлэх зээлийн дээд хэмжээ, тэргүүлэх чиглэл тогтоох, алданги тооцох тухай. 5.Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох төсөл сонгон шалгаруулах хороог шинэчлэн байгуулах тухай. 6.Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хорооны хурлын тов зарлах тухай. АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2025-03-20 116
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 73,3 % -ийн ирцтэйгээр хуралдлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар ✍️Сумын 2025 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөө батлах. ✍️Цаг үеийн байдал цаашид авах арга хэмжээний талаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын танилцуулга

2025-03-17 151
Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын танилцуулга

СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛЬ 06 ДУГААР САРД БОЛНО.

2025-02-19 69
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 09 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 06 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталж ирүүлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 04 дүгээр хуралдаанаар зарим сумдын 2025 оны нөхөн сонгуулыг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай 04/11 тоот тогтоолыг баталлаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нөхөн сонгууль явагдах сумдыг сумаар нь задлан авч үзвэл: ✅Айраг сумын 04 дүгээр тойрогт мандатын тоо-1 ✅Дэлгэрэх сумын 02 дугаар тойрогт мандатын тоо-1 ✅Сайхандулаан сумын 04 дүгээр тойрогт мандатын тоо-1

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10110
8386 / 83%
1063 / 11%
317 / 3%
344 / 3%