Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ

Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 133

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ХАЛЗ ХАРВАА, ШАГАЙН НААДГАЙ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-11-26 113
Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол Улс тунхагласны 101 жилийн ойн хүрээнд өв соёлоороо бахархах, сурталчлан таниулах зорилгоор " Халз харваа, шагайн наадгайн" тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээн Халз харваа, шагай хамах, морь уралдуулах гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө. ✅Халз харваа: 1️⃣ Цагаандөрвөлж баг-Н.Бат-Эрдэнэ 2️⃣Цагаандөрвөлж баг-Б.Хатанбаатар 3️⃣Гутгаар байр: Сайн ус баг -Б.Мөнхбаяр ✅ Морь уралдуулах: 1️⃣Ш.Хишигт 2️⃣Б.Идэрхүү 3️⃣М.Бат-Оргил 4️⃣Б.Ананд ✅Шагай хамах-насны ангилал: 1️⃣Э.Хүслэнт 2️⃣Б.Одончимэг 3️⃣ Б.Цэцэнхүү ✅Шагай хамах-Насанд хүрэгчид: 1️⃣Сайн ус баг-Ё.Баасанхүү 2️⃣ Цагаандөрвөл баг-Н.Бат-Эрдэнэ 3️⃣Сайн ус баг- А.Жаргалбаяр 🇲🇳Амжилттай оролцсон та бүхэндээ баяр хүргэж, талархал илэрхийлье🇲🇳

✅✅АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-10-01 95
🖊ОУ-ын ахмадын өдрийг тохиолдуулан “Ахмадын баярын өдрөөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Ахмадын хорооноос хамтран ахмадуудад хүндэтгэл үзүүлэн баярын хурал зохион байгуулан шагнаж урамшууллаа. 🇲🇳 Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө залуу нас, оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ харамгүй зориулж ирсэн ахмад буурлууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын ерөөлийг өргөн дэвшүүлье!

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-09-30 97
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, газар зохион байгуулалт, төрийн өмчийн ашиглалт, хоршоог хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, болон журмын хэрэгжилтийг хангах, ил тод, үр дүнтэй байдалд хяналт тавих, зөрчил дутагдлыг илрүүлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хороод чиг үүргийн дагуу дараах чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. 📌Төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр: Улс, аймаг болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт; Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажил, үйлчилгээ; 📌Газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр: Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт; 📌Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны чиглэлээр: Зээлийн олголтын журам, сонгон шалгаруулалтын ил тод байдал; Зээлийн зориулалтын дагуу зарцуулалт, эргэн төлөлт; Аж ахуйн нэгж, иргэдийн хүлээсэн үүргийн биелэлт; Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.

“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЗӨВ ДАДАЛ”- ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-08-25 73
Аймгийн Засаг даргын Захирамжаар жил бүр хүүхдийн эрхийг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЗӨВ ДАДАЛ” аяныг эхлүүлж байна. Хүүхдүүдэд тулгамддаг маш олон асуудал бий…үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, асран хамгаалагчид, насанд хүрэгчдийн сөрөг харилцаа, хандлага, үл ойлголцол, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дарамт, бэрхшээл, хичээлийн хоцрогдол, сэтгэл санааны гутрал, хөгжих боломж хязгаарлагдмал, бусад бэрхшээл… гэх зэрэг. “Хүүхдийн эрх зөрчигдсөөр л байна. Хүүхдийн эрхийг хүн бүр хамгаална”. Иймээс хүн бүр эерэг харилцаа, хандлагыг эрхэмлэж, эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтан гээд бүгд хүүхдийг ойлгож сонсох, тэдэнтэй ярилцан туслах зөв дадлыг бий болгоорой. Эерэг хандлага бол хүүхдийн эрхийг зөрчихгүй, хүүхдийг эрсдэлээс хамгаална. Зөв дадал бол хувь хүнийг үргэлж хөгжүүлнэ. Энэхүү аянд нэгдэж буйгаа илэрхийлж насанд хүрэгчид: Хүүхэдтэй харилцдаг эерэг дадлаасаа, эсвэл эерэг дадлыг бий болгоно гэдгээ илэрхийлж түгээнэ.

"Дэлгэр говийн хүн" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа!

2025-08-25 62
Дорноговь аймгийн ирээдүйг бүтээлцэх залууст зориулж! 📅 2025–2026 оны хичээлийн жилд 💡 10 мэргэжлийн чиглэлээр 💰 200 сая төгрөгийн тэтгэлэгийн санг зориулна. 📌 Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсанаас авч, иж бүрэн өргөдөл бүхий материалыг цахимаар ирүүлхийг хүсье! 👉 www.dghumans.org/scholarship 📞 Холбогдох утас: 96010333, 94098899

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11114
8629 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%